Бүртгэлийн хугацаа дууссан CS2
MEA RISING STAR LEAGUE 2026–2027
Rising Star League нь өсвөр үеийн Counter-Strike 2 (CS2) тоглогчдын ур чадвар, багаар ажиллах чадвар, стратегийн сэтгэлгээ, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилготой, бүтэн хичээлийн жилийн турш үргэлжлэх нийслэлийн хэмжээний лигийн тэмцээн юм.
Тэмцээн Улаанбаатар хотын дүүргүүдэд үе шаттайгаар зохион байгуулагдаж, U14 болон U16 насны ангилалд сургуулиудын багууд өрсөлдөнө.
Дүүрэг бүрээс шалгарсан шилдэг багууд 2027 оны 4 дүгээр сард зохион байгуулагдах Нийслэлийн финалын тэмцээн-д оролцож, аваргын төлөө өрсөлдөх болно.
Rising Star League нь зөвхөн аварга багийг тодруулах бус, өсвөрийн авьяаслаг тоглогчдыг нээн илрүүлэх, тэднийг мэргэжлийн esports-ийн ертөнцөд хөл тавихад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Шилдэг тоглогчдод Mongolian Esport Academy (MEA)-ийн сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдах, цаашид мэргэжлийн тоглогч болох ур чадвараа хөгжүүлэх боломж нээгдэнэ.
📞 Холбоо барих: 88886785, 99874428
2026-10-31 – 2027-04-30Сүхбаатар · Mega Arena